
Аргын тооллын 2026 оны 5 дугаар сарын 19. Мягмар /Өлзийт/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн Зуны харагчин могой сарын шинийн 2, Ангараг /Өлзийт/ гараг. Таван шар мэнгэтэй, Хэрцгий охин одтой, харагчин могой өдөр.
Өдрийн наран 5 цаг 09 минутад мандаж, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!