Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулна.
Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад худалдаална.
- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт
- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд
- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд
- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд
- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай
Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус тус худалдаална. Мөн лхагва гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр, пүрэв болон баасан гарагаас гэрээт хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махыг дээрх үнээр худалдаалж эхэлнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!