
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 10 дахь өдрийн /2026.05.19/ барилдааны тоймыг толилуулж байна.
Рога А.Амарсанаа/М-14/ энэ өдөр Дэванорюү Т.Тэмүүлэн/Жюүрёо-3/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр давснаар 3 даваа, 7 унаатай болоод байна. Харин Рога 5 даваа, 5 унаатай болов.
Котоейхо/М-13/ Рюүдэн/М-16/-тэй барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар тэд адилхан 2 унаа, 8 даваатай болов.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ өнөөдөр Ура/М-11/-тай оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 5 унаатай боллоо.
ӨнөөдөХарин Гонояамяр ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ Асахакүрюү Р.Жамъянтогтох/М-8/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 9 унаа, 1 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/, Хакүнофүжи/М-10/-тэй учраа таарч барилдан түүнд шитатэнаге мэхээр унаснаар 4 даваа, 6 унаатай болов.
Сэкиваке Котошохо Гонояама/М-4/-тай энэ өдөр оноолт таарч хүч үзэн барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 6 даваа, 4 унаатай болж, харин Гонояама 8 даваа, 2 унаатай башёг амжилттай үргэлжлүүлж байна.
Комүсүби Вакатакакаге энэ өдөр Сэкиваке Атамифүжи-тэй учраа тараан хүч сорьж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 8 даваа, 2 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Вакамотохарү/М-5/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 3 даваа, 7 унаатай болоод байна.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Шодай/М-5/-тай учраа таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаснаар 8 даваа, 2 унаатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!