
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё 2026 оны 7 дугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд Нагоя хотноо шинээр ашиглалтад орсон IG Arena (Айти Интернешнл Арена) ордонд амжилттай үргэлжилж байна.
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Нагоя башёгийн 11 дэх өдрийн /2026.07.21/ барилдааны тоймыг толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-10/ энэ өдөр Асакорюү/М-16/-тэй таарч барилдан түүнд ошитаоши мэхээр унаж 3 даваа, 8 унаатай болоод байна.
Энэ өдөр Рога А.Амарсанаа/М-10/ Онокацү Б.Чойжилсүрэн/М-15/-тэй таарч барилдан түүнийг сүкүинаге мэхээр давснаар 5 даваа, 6 унаатай болоод байгаа бол Онокацү 2 даваа, 9 унаатай боллоо.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-12/ өнөөдөр Шодай/М-6/-тай оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давж 4 даваа, 7 унаатай боллоо.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ өнөөдөр Тобизарюү/М-9/-тэй учраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 6 унаатай болоод байна.
Сэкиваке Аонишики энэ өдөр Гонояама/М-2/-тай учраа таарч барилдан түүнийг мэхээр давснаар 10 даваа 1 унаатай болж Озэки цолоо эргүүлэн авахаар боллоо.
Озэки Котозакүра энэ өдөр Ура/М-5/-той хүч үзэн барилдаж түүнийг ошитаоши мэхээр давснаар 5 унаа, 6 даваатай болоод байна.
Озэки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Ичияамамото/М-4/-той оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 9 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Оносато өнөөдөр Сэкиваке Атамифүжи-тэй оноолт тааран хүчээ сорьж түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай боллоо. Атамифүжи 8 даваатай байна.
Их аварга Хоошёорюү башёгийн 11 дэх өдөр Сэкиваке Котошохо-той учраа таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр давснаар 7 даваа, 4 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!