Улаанбаатар хотыни “Степпе-Арена” мөсөн өргөөнд үргэлжилж байгаа шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 дугаар тойргийн тоглолтууд өнөөдөр /2023.03.14/ боллоо.
Тус тэмцээнийг тэргүүлэгч Монгол, Узбекистаны багууд хоорондоо хүч, хурд, ур чадвараа сорьж Узбекистаны шигшээ баг 7:4-өөр ялснаар аварга болох боломжоо нээлээ. Одоо 2 тойргийн тоглолт үлдээд байгаа. Энэ тоглолтын шилдгээр Узбекстаны шигшээ багийн хаалгач Играшев, Монголын шигшээ багаас Б.Билгүүн нар шалгарлаа.
Энэ өдрийн тоглолтын үр дүн:
13:30 Таиланд – Иран 8:0
17:00 АНЭУ – Tуркменистан 2:7
20:30 Mонгол – Узбекистан 4:7 (2:1, 2:3, 0:3)