Нийслэлийн хэмжээнд 2023 онд хэрэгжүүлэх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, ажлын явцын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Я.Өнөртүвшингөөс тодрууллаа.
Тодруулбал:
- Наадамчдын авто замаас Энхтайвны өргөн чөлөө хүртэлх авто зам, гурван гүүрэн байгууламжийн ажил
- Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 урт метр төмөрбетон гүүрний барилга угсралтын ажил
- Зайсангийн төмөрбетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт
- Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцол
- Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, гүүрний барилга
- Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 0.75 км авто зам
- Улаанбаатар хотын төмөр зам доогуур дөрвөн байршилд авто замын нүхэн гарц барих төсөл хэрэгжих юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС