Өчигдөр /2023.03.15/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бага нас, өсвөр үеийн боксчдын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол боллоо.
Тус тэмцээний нээлтийн ёслолд хүндэт зочноор 1980 оны Москвагийн олимпын наадамд Монгол Улсаас боксын төрөлд өрсөлдөж байсан ОУХМ Төмөрийн Баттөр болон СХД-ийн БТСХ-ны дарга Ц.Сосорбарам нар оролцон тэмцээнийг нээж үг хэлж баг, тамирчдад амжилт хүслээ.
Тус тэмцээнд 22 багийн эрэгтэй, эмэгтэй нийт 138 тамирчин 11 жинд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх бөгөөд 3 дугаар сарын 17-ны өдөр жин тус бүрийн аваргуудаа тодруулна.