Нью Дели хотноо болж буй Олон улсын боксын холбоо /ОУБХ/-ны эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 65 орны 324 тамирчин байгааг албан ёсны сугалаагаар баталжээ.
Азийн боксын холбооноос Үндэсний холбоодоос эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д 121 эмэгтэй боксчин илгээж, дээд амжилт тогтоожээ.
Афганистан, Хятад, Энэтхэг, Япон, Йордан, Казахстан, Өмнөд Солонгос, Кувейт, Монгол, Балба, Филиппин, Сингапур, Шри Ланка, Хятадын Тайвань, Тажикистан, Тайланд, Туркменистан, Узбекистан, Вьетнам зэрэг Азийн 19 улс оролцож байна.
IBA эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятад болон зохион байгуулагч Энэтхэг, Казахстан, ОХУ, Туркийн багууд бүх жинд /12 боксчин/ тамирчнаа өрсөлдүүлэх юм байна. Узбекистан 10 хүчтэй боксчинтой өрсөлдөж байгаа бол Вьетнам есөн тамирчнаа Шинэ Дели рүү илгээсэн байна.
Туркменистан улс эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д өмнө нь төлөөлөгчдөө илгээж байгаагүй ч Төв Азийн улс нэг боксчинтой Нью Делид иржээ. Зүүн өмнөд Азийн Сингапур улс Шинэ Дели хотод 5 эмэгтэй боксчинтой оролцож байна. Монгол Улсын хувьд 8 тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөхөөр Шинэ Делид очоод байгаа юм.
Монголын эмэгтэй боксчдын ДАШТ-д хүчээ сорих сугалааг жин тус бүрээр нь та бүхэнд толилуулж байна.