Энэтхэгийн Шинэ Дели хотын “Jadhav Indoor Hall” ордонд болж буй боксын насанд эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдөр Монголоос 60 кг жинд Төгсжаргалын Номин-Эрдэнэ, Японы боксчин Тагүчи-тай хүчээ сорин тулалдаж ялагдал хүлээлээ.
Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ илүү санаачлагатай дайчин тоглолт гаргаж чадалгүй байсаар цаг дуусч өрсөлдөгч тамирчиндаа 1:4 гэсэн оноогоор ялагдлаа.