Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй Олон улсын боксын холбоо /IBA/-ны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Энэ сарын 15-26-нд Шинэ Дели хотын “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байгаа тус тэмцээнд өнөөдөр /03.18/ Монголын 3 тамирчин тулаан хийнэ.
Орой 20.30 минутаас тэмцээн эхлэх бөгөөд А рингийн 2 дахь хос болох 48 кг жинд ОУХМ Л.Алтанцэцэг, Францын тамирчинтай тулалдах бол 5 дахь хосоор 54 кг-д М.Энхжаргал, Мароккогийн тамирчинтай хүч, ур чадвараа сорино. М.Энхжаргалын хувьд 2 дахь тулаан /16/ юм.
Мөн Б рингийн 11 дахь хосоор 66 кг-д М.Цэцэгдарь Японы тамирчинтай тулалдах юм байна.