Монгол түмний Их баяр – “Цагаан сар”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
18 минут 0 секунд

Монгол түмний Их баяр – “Цагаан сар”

Дэлхийн улс орнууд шинэ жилийн баярыг хэзээ анх тэмдэглэх болсныг яг тогтоосон түүхийн эх сурвалж байхгүй ч улс, үндэстэн бүр тэмдэглэдэг. Харин хэрхэн яаж тэмдэглэдэг нь үндэстэн бүрт өөр өөр байдаг ч бүгд л хуучин бүхнийг үдэж, шинэ оноо баяр хөөртэй угтдаг.

Он солигдоход хүмүүс гудамж, талбайдаа цуглан, галын наадам үзэж, шөнөжин бүжиглэж, эсвэл маш этгээд сонин уламжлалаар тэмдэглэн өнгөрүүлэх нь тухайн үндэстний эрхэм онцлог чанар билээ. Өнөө цагт энэ үндэсний гэх онцлог чанар улам бүр бүдгэрч даяарчлагдах болжээ.

Нью-Йорк хотын алдарт Таймс Сквэр гудамжинд 5000 гаруй килограммын жинтэй болор бөмбөлөг од адил гялтганана. Он солигдох мөч ирэхэд Уан Тайм Сквэр цамхагийн дэлгэц дээр 60 хором цохилох ажээ. Тэнд цугласан сая гаруй хүн арав, ес, найм хэмээн нэгэн дуугаар тоолж, догдолж, бас баярлахыг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Цагийн зүү 12.00 цагийг зааж, галын наадам эхлэн, домогт Франк Синатрагийн “New York, New York” дууг дуулцгааж байна. Шинэ он ирлээ. Барууны уламжлал. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд ч Нью-Йоркийн Таймс Сквэрт он солигдох мөчийг дамжуулдаг. Энэ бол 21 дүгээр зууныхан.

Харин Рио де Жанейро хотын Копагавана далайн эрэгт дэлхийн хамгийн том шинэ жилийн баяр зохион байгуулж хоёр сая гаруй хүн цуглаж, “Reveillon” нэртэй шашин, уламжлал, сүсэг бишрэлээ дээдлэн баярладаг. Тэд аз жаргал бэлгэдэн зулайгаас хөлийн хуруу хүртэл цагаан хувцас өмсөж лусын эх дагина Йемайяг тэтгэнэ хэмээн баглаа цэцэг далайд өргөнө.Сидней бол шөнө дунд хонх цохисон анхны хотуудын нэг бөгөөд тэнд онцгой галын наадам болдог.

Англи, АНУ, Канад зэрэг орнуудад шинэ жилийн өдөр мөстэй усанд шумбадаг бол Грек, Кипрт гэр бүл, хамаатан саднаараа цуглан шөнө дунд гэрлээ унтрааж Василопита хэмээх нэг ширхэг зоос нуусан бялуугаа хувааж амтархан иддэг.

Харин өнөө үеийн монголчуудад шинэ жилийн баярыг оргилуун дарс, нийслэл салат, мандарин, он солигдохын өмнөх Ерөнхийлөгчийн бэлгэдлийн үг нь тэр жилийн нэн дотно дурсамж болж үлддэг билээ. Монголчууд шинэ жилийн баярыг жилдээ 2 удаа тэмдэглэдэг улс орны нэг гэж болно.

Монголчуудын хамгийн эрхэм үндэсний баяр бол “Цагаан сар” буюу сар шинийн баяр билээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлгэшээн, муу муухайг цээрлэн, мал тарган, идээ цагаа элбэг намар цагт тэмдэглэж байсан уламжлал буй.

Харин 1206 онд Их эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан байдаг. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гараг эрхсийн байршил, сарны тооллоор тоолон, одоогийн бидний мөрдөж буй тооллоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн шинэ оноо угтан тэмдэглэдэг уламжлал тогтжээ

Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн хөх тэнгэр, байгаль эх дэлхийдээ сүүн цацлаа өргөж, шүтэн дээдэлдэг тэнгэр заяат ард түмэн хэмээн үр хүүхэд, хойч үедээ захиж, эрхэм ёсоо дээдэлж ирсэн уламжлалтай. Тиймээс ч сүү шиг ариун нандин цагаан амьдралыг бэлгэшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртнээс тэнгэр болон байгалийн өнгө, салхины аяс, газар дэлхийгээ чагнан, нар, сар, од гараг эрхсээр зүг чиг болон он цагийг тоолж, тэмдэглэж ирсэн юм. Монголчууд жил, цагийг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөдөг онцлогтой. Цагаан сарын баярын эрхэм зорилго нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, бие биесээ хүндэтгэх эрхэм ёс, зан үйлд оршдог. Иймд өндөр настандаа заавал өргөө гэрт нь зочлон очиж золгон хүндэтгэл үзүүлдэг.

Битүүлэх ёсон: Өвлийн адаг сарын хамгийн сүүлийн хоногийн үдэш сар харагдахгүй түнэр харанхуй болоход нэгэн жил битүүрэн дуусч буйн учир хэмээн үздэг. Битүүнд хир буртгаасаа бүрэн салж, овоо индрээ сэргээн, гэрийн тотгонд 3 мөс /цас/, хоёр хатавчинд улаан өргөс хавчуулна. Гурван мөс нь буга хөлөглөн ирэх, цагийн эхийг угтагч цагаан буурал Заяач /Лхам бурхан/-ийн замыг засаж, ундааг бэлдэж буй хэрэг. Улаан өргөс алтан харгана /аргал тавих нь бий/ нь муу муухай-ад чөтгөрийг зайлуулдаг аж. Таван өнгө таван тансаг идээ буюу ууц тэргүүлсэн шүүс зоог, ааруул хурууд, айраг цэгээ, боов, тос, чихэр бал бурам тэргүүтнээр таваг дүүрэн бэлдэж тавина. Өвөрмөц идээ нь эрүүгий нь заалгүй чанасан хонины толгой бөгөөд бурхандаа өргөж засна. Мөн “цагаалга” хэмээн үзэм чихэр, тос давсаар амталсан цагаан будаа агшааж тавьдаг. Үүнийгээ “битүүлэг” гэнэ.

текст
Цагаан идээ

Үдэш малаа хотлуулж, гадуур ажлаа хийж дуусаад нэгэн хотныхон аль бага залуу айлдаа идээ будаагаа аван цуглаж “битүүрдэг”. Ийнхүү ахмад настныдаа бус залуу гэр бүлдээ цуглан битүүрэх нь эд хөрөнгө, идээ ундаан, хүн бүлээр ч цөөн буурай бага залуу айлыг бүтэн дүүрэн болгох бэлгэ утга агуулж буй хэрэг. Айлын битүүлгийн идээнээс хүртээд өөрийн идээнээс таваг савыг нь дүүргэж өгнө. Битүүний идээг “битүүртэл иднэ” хэмээн тааваараа хүртдэг учиртай.

Цээрлэх идээ: Архи сархад. Хар идээг харанхуй-битүүнд амсах учиргүй. Битүүнд үс угаахгүй. Үсний хар, усны хар, битүүний хар /харанхуй/ гурван их давхцал болох учир тэр. Усны ганг усаар, дөрвөлжийг /ширээ/ баян сав гэж бэлгэдэн нэрлэнэ. Аргал түлшгүй хоосон байлгах нүгэл гэдэг халтар аргал /зөөлөрч хагараагүй хатуу/, түлшээр дүүргэнэ. Шинэ он гарахын өмнөх өдөр буюу Битүүний орой айл хотлоороо тоглон наадаж битүүний үдшийг хамтдаа өнгөрүүлдэг. Битүүнд айлд хонодоггүй бөгөөд шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүглийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл юм.

Шинийн нэгэн буюу шинэлэх-цагаалах ёсон: Гэрийн эзэгтэй эртлэн босч шинэ жилийн анхны, шинэ цайг чанаж тэнгэр хангай, эзэн сүлдэндээ өргөнө. Дараагаар битүүнд чанаж бэлтгэсэн толгойг эхнэр нь эрүүнээс, нөхөр нь толгойноос татан зааж, “Бүх юм дэлгэрлээ битүү юм нээгдлээ” хэмээн хошуунд нь шар тос түрхэн уураг сүүл, шагайт чөмгийн хамт бурханд тавина.

Харин гадаадынханд сонин содон нэгэн зан үйл бол Шинийн нэгний өглөө эртлэн босож “Мөрөө гаргах ёс” байдаг. “Дөрвөн зүг найман зовхис” хэмээх зүг чигийн ойлголт нь буддын шашны цаглабар болох “Бунд хорло” буюу “Найман хөлөл”гэх зурган дүрслэл дээр байршуулан 12 жил, 28 одтой хамтатган махбодийн суудлаар нь зурхай зурж ээлтэй зүг болон цээртэй зүгийг тодорхойлж түүний эсрэг дом заслын чанартай үйлддэг энэхүү зан үйл нь Монголчуудын уугуул шашин болох бөө мөргөлтэй холбоотой. Энэ нь эрт үедээ бумбын шашнаас үүдэлтэй ч Бурханы шашин монгол оронд дэлгэрэх үеэс шашны өв соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ.

Улмаар найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Мөн хот айлын ахлагчид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Тэд, нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио хүлэглэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишгийнхээ зүгээс гэртээ ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Орчин үед ч энэ зан үйлээ эрхэмлэдэг. Хот, суурин газрын оршин суугчид ч шинийн нэгний өглөө зүгээ гаргадаг. Монголчууд зүг мөрөө гаргахдаа эртнээс уламжилсан нэгэн зан үйл хийдэг нь жилийн цээр зайлуулах дом байдаг.

Тухайлбал, хүн бүр тухайн жилд гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий гэсэн найман суудлын аль нэгэнд суусан гэж үздэг. Иймд галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ. Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ. Энэ мэтээр Төмөрт, Огторгуйд, Усанд, Ууланд, Модонд, Хийд суусан хүмүүс тухайн заасан зүг чигт гарч, заасан үйлдлийг хийж цээрээ гаргаж, буян хишгээ дууддаг байна. Өнөөдөр ч монголчууд энэ ёс, зан үйлийг хийдэг.

Шинийн нэгний өглөө цагаан идээнээс эхэлж зооглодог. Хүн бүр шинэ оны гарааг ариун тунгалаг, аз хийморьтой, гэгээлгээр эхлэхийг ихэд бэлгэдэн дээдэлдэг. Монголчууд шинийн нэгний өглөө ургах нарнаас өмнө эртлэн босч, шинэ дээл хувцсаа өмсөн, шинэ чанасан цайгаа ууж, идээнийхээ дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөж өөрсдөө хүртсэний дараа золгодог.

Гэр бүлийн гишүүд өрхийн тэргүүнтэй эхэлж золгоно. Золгохдоо хадагныхаа нугалсан задгай талыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгодог. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараараа тохойг нь түшиж “Та амархан сайн байна уу?” хэмээн мэндчилэн хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэнд ээ“ гэнэ. Зочин ширээнд сууж нөхөрсөг дотно сэтгэлээр “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу” гэж ахмад хүндээ хөөрөгнийхөө тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан, та сайхан шинэлж байна уу?” гэдэг.

Хөөрөг бие биедээ харилцан барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс 2 гараа дээр доор зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь эхнэр, нөхрийн бие сэтгэл нэгэн ертөнц, нэг бие гэж үздэг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золгодоггүй. Учир нь хэвлийдээ тээж байгаа үрсийн хүйс солигдоно хэмээн цээрлэдэг.

Золгож дуусаад нас болон албаны эрэмбээр сууж, хөөрөг, гаанс солилцон тамхилж, ёс төртэй мэндэлнэ. Ахмадаас эхлэн цай барьж, ууц шүүсээ таллан идээ сархдаа дэлгэр тавьж тааваар зооглоно. Сайхан үгээр сайн үйлийг бэлгэдэн хөөрөлдөж, ураг төрөл, ус нутгаар учралдан, удам угсааг батжуулан шинэлдэг. Ураг удмаа мэдэлцэж, өрх өсгөж сум сунган өнөржиж, өтгөрснөө бахдан, уг удмын бичгээ урагшлуулан хөтөлдөг байна. Хайр энэрлийн баяр учир төрөөс гэмтнээ өршөөж, гавьяатнаа шагнаж, айл бүрээр ахмадаа хүндэлж, балчраа баясгаж бүх хүнд бэлэг өгч, өглөг буянаа арвитгадаг уламжлалтай.

Шинийн нэгэн хүн бүхэнд нэгэн нас нэмсний, насан өлзий хутгийн болон түмэн өлзий давхарласны баяр билээ. Цагаан сарын гар цайлгах буюу гарын бэлэг барихдаа шинэ ондоо идээ идэш элбэгтэй байхыг бэлгэдэн цагаан сарын идээний дээжээс хүн болгонд цагаан идээ, ул боовын хамт хүртээдэг. Монгол хүний “Амны бэлгээр ашдын билэг ирдэг” гэсэн эрхэм ерөөлөө эрхэмлэн муу үг хэлэх, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг энэ өдөр ихэд цээрлэдэг.

Эрдэмтэн судлаачид 1206 оноос Цагаан сарыг хаврын тэргүүн сард тэмдэглэх болсон гэдэг ч тодорхой баримт байдаггүй. Харин намар цагийн Тамганы найр буюу цагаан идээний баярыг хаврын хатуу хахир, үүц нөөцөө барах тэр цагт шилжүүлэн тэмдэглэсэн бэлгэдлийн чанартай байх гэж үздэг. Энэ үеэс л хаврын эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэж иржээ. Харин социалист нийгмийн үе болох 1952 оны нэгдүгээр сарын 26-нд маршал Х.Чойбалсан Москва хотод нас барсныг цагаан сарын битүүн /02-09/-д олон нийтэд мэдэгдэж, цагаан сарыг үндэсний гашуудлын өдөр болгон зарласнаар 10 гаруй жил тасалдсан байдаг. Улмаар 1963 оноос ХАА-н үйлдвэрлэлийн үндсэн нэгжийг бригад, сууриар зохион байгуулахдаа Цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” болгон зөвхөн сум нэгдэл, бригадын иргэд ёслон тэмдэглэх болсон юм. Харих хот газрынхан цагаан сарыг Европын он тооллоор тэмдэглэхдээ шинэ жилийн баярыг хуучин ЗХУ-ын жишгээр Ёолк хэмээн орос маягаар сольсон түүхтэй

Харин Ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос монголчууд шинэ жилийн баяраас гадна Монгол үндэстний уламжлал Цагаан сарын баярыг өргөнөөр тэмдэглэх болсон билээ. Тиймээ, Цагаан сар бол 9 зүйл баяр давхацсан монгол түмний үндэсний баяр юм. Тодруулбал, Сүлд цагаан тэнгэрийн хишиг өлзийн баяр, Билгийн тооллын шинэ жилийн баяр, Насан өлзий хутгийн баяр, Түмэн өлзий давхарласан баяр, Хайр энэрлийн баяр, Хэлхээ бат оршихын баяр, Малч түмний баяр, Хаврын эхэн хамаг шим соёолохын баяр, Цэнгэл наадмын баяр хэмээдэг.

Ийнхүү олон зүйл бэлгэдэл давхарласан Цагаан сарын баяраар цэнгэл наадам дэлгэрч, бөх барилдаж, морь тэмээ уралдуулж, сур харвалдан, өнөржиж арвижихын бэлгэдэл “хорол”, “шагай”, “алаг мэлхий”, “үйчүүр” нааддаг ёстой.

Өдгөө төрийн тэргүүнүүд Гандан хийдэд мөргөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон ард олондоо үгээ айлдсанаар сар шинийн цагаалгаа эхлүүлж, улсынхаа хамгийн өндөр настнуудын нэг төлөөлөлд очиж золгодог. Мөн 80 насны сүүдэр давсан өндөр настуудад гарын бэлэг хүргүүлдэг эртний сайхан уламжлал сэргээд байгаа билээ.

4.	Монфреш компани “Хүнсний хангамж, аюулгүй байдал“ хөдөлгөөнд нэгджээ
4. Монфреш компани “Хүнсний хангамж, аюулгүй байдал“ хөдөлгөөнд нэгджээ
 
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой