
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 80 кг жинд Б.Буянтогтох Йорданы бөхийг 11:1, Палестины бөхийг 10:0, Тажикистаны бөхийг 5:4 харьцаатай ялсан билээ. Гэвч алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны бөх Руфатов Бунеод-д оноогоор ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.
БАХРЕЙН 2025: ЖҮДО БӨХИЙН ТАМИРЧИД НЭГ МӨНГӨ, НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -40 кг жинд өрсөлдсөн тамирчин Б.Хулан Тажикистан болон Киргизстаны бөхчүүдийг вазари оноогоор ялснаар финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөө барилдаанд Узбекистаны тамирчин Болтабаева Дилафрузтэй эн тэнцүү барилдаж, улмаар даралтанд орж иппон үнэлгээгээр ялагдсанаар Мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг жинд өрсөлдсөн Э.Тэмүгэн Тажикистаны бөхийг иппон оноогоор ялж, Энэтхэгийн бөхөд иппон үнэлгээгээр ялагдаж, дагах барилдаанд Йорданы бөхийг иппон үнэлгээр ялсан. Хүрэл медалийн төлөө барилдаанд Узбекистаны тамирчин Азамбекова Дианаг юүко үнэлгээгээр хожлоо.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд барилдсан Ж. Энхтөр, эмэгтэйчүүдийн 44 кг жинд барилдсан Г. Цэлмүүн нартаа шагналт 5 дугаар байрт орсонд баяр хүргэе!
БАХРЕЙН 2025: Б.МӨНХЖИН, Б. АЛТАН-ЭРДЭНЭ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн 52 кг жинд барилдаж буй тамирчин Б.Мөнхжин 1-р тойрогт Сири улсын тамирчинг, 2-р тойрогт Тайланд улсын тамирчинг ялж, хэсгийн аваргын төлөө Казакстан улсын тамирчинд идэвхийн оноогоор ялагдал хүлээгээд байсан билээ.
Тэрээр финалын шатанд Филиппин улсын тамирчинтай барилдаж 3:0 харьцаагаар хожсоноор хүрэл медаль хүртлээ.

Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн 62 кг жинд барилдсан тамирчин Б.Алтан-Эрдэнэ 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Вьетнам улсын тамирчинг ялж, 3-р тойрогт Казакстан улсын тамирчинд ялагдал хүлээж, торгуулийн тойрогт Йордан улсын тамирчинг нэмэлт цагт ялсан.
Хүрэл медалийн төлөө Тажикистан улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор яллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!