
Турк улсад болж буй даамын Өсвөр, залууучуудын ДАШТ-ий үндсэн төрлийн тэмцээн дуусахаас нэг өргийн өмнө Монголын хоёр тамирчин алтан медаль хүртэх болзлоо хангажээ.
Хөвгүүдийн 9-10 насны ангилалд "Ирээдүй" даамын академийн тамирчин СМ Эрдэнэцогтын Арвин-Эрдэнэ, мөн насны охидын ангилалд Архангай аймаг, "Даам Месси" клубийн тамирчин СМ Баянмөнхийн Эрмүүнзаяа нар аварга болох нь тодорхой болсон байна.

Б.Эрмүүнзаяагийн хувьд Монголын даамчдаас ДАШТ-ий үндсэн төрөлд хошой аварга болсон анхны тамирчин болж байгаа бөгөөд үүнээс гадна блиц төрлөөр хоёр, рапид төрлөөр нэг алтан медаль хүртэж байв.
Эх сурвалж: Монголын даамын холбоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!