
"Бахрейн 2025" Азийн залуучуудын наадамд оролцож буй Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн залуучуудын багийн тэмцээн эхэлж Монголын 3х3 шигшээ баг Туркменистаны шигшээ багийг 21:11-ээр ялж энэхүү наадмын эхний хожлоо авлаа.
Багийн бүрэлдэхүүнд тамирчин М.Мөнх-Эрдэнэ, Э. Өнөболд, Х. Билэгт, Д. Сүхбаатар нарын тамирчид Улаанбаатар хот, Багануур дүүргээс сонгогдон оролцож байна.
Монголын баг Туркменистаны багтай эхний тоглолтоо хожлоор эхлүүлсэн бөгөөд хоёр дахь тоглолтоо орон нутгийн цагаар 13.40 цагт Хятадын Тайпэй багийн эсрэг тулна.
Эх сурвалж: МҮОХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!