
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.
2025 оны 10-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 26-30 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 26-нд Халх гол орчмоор, 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэмийн хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!