Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 27-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Монгол үндэстний хүний эрх иргэдийн хяналтын хорооноос: Тогтолцооны өөрчлөлт, Нийгмийн гажуудлыг засах гарц гаргалгаа “Ард түмний их хуралдай”-г хуралдуулах тухай мэдээлнэ.
12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: : МАН-ын ахмад зүтгэлтнүүд, залуучуудаас: МАН-ын Удирдах зөвлөлд Онц их хурлыг хуралдуулах тухай шаардлага хүргүүлэх тухай мэдээлнэ.
Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
Улсын хэмжээнд: “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Өмнөговь аймагт: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.
Завхан аймагт: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
БНХАУ-ын Шаньси мужийн Янлинд (Yangling): 32 дахь удаагийн “БНХАУ-ын Янлинийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн экспо” энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.
Бахрейн улсын Манама хотод: "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.
Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд: зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!