Г.Очбаяр: Богдын хүрээнээс Улаанбаатар хотод 25 дурсгал үлдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Урлаг соёл Танин мэдэхүй
Огноо
Унших
11 минут 24 секунд

Г.Очбаяр: Богдын хүрээнээс Улаанбаатар хотод 25 дурсгал үлдсэн

-Улаанбаатар хотын өдөрт-

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөө жил Улаанабаатар хотын 386 жилийн ой тохиож байна. Энэ өдөр Улаанбаатар хотын нэр хийгээд Улаанбаатар хот дахь хамгийн эртний барилга, тэдгээрийн онцлогийн талаарх хамгийн сүүл үеийн судалгааг Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяраас тодруулсан юм.

-Богдын хүрээ улсын нийслэл хотынхоо хувьд ямар хэмжээнд судлагдсан байдаг вэ?

-Анхдугаар Богдоос 8 дугаар Богд 1639-1924 он хүртэл 280 гаруй жилийн түүхийг Богдын хүрээ хотын түүх гэж сүүлийн үед үзэх болоод байна. Социализмын үед бий болгосон Улаанбаатар хотоос өмнө нүүдэлчид хоттой байжээ. Энэ хотыг 8 дугаар Богдыг 1924 оны 5 дугаар сард нас барсны дараа шинэ хот байгуулах нэрээр 1937 он гэхэд буулгаж дууссан. Тэр хуучин хотоос өнөөдөр цөөхөн барилга байшин үлдсэн шүү. Богдын хүрээ нэлээд сайн судлагдсан гэж үзэж болно.

Богдын ордны зураач Жүгдэр гэж хүн “Нийслэл хүрээг” 1910-аад оны дунд үеийн байдлаар нь зурж үлдээжээ. Энэ зургийг 1946 онд Маньбадар гэдэг хүн мөн зуржээ. Ингэхдээ тэр 1910 оны дундуур зурсан зургийг 1946 онд сайжруулж монгол зургийн аргаар зурсан байдаг. Энэ зураг манай музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Богдын хүрээ тэр үед ямар хот байсныг зурсан зураг архивын баримт, материал, жуулчны тэмдэглэл, гэрэл зурагтайгаа яв цав таардаг монгол зураг юм. Энэ бол бидэнд уламжлагдан ирсэн бодит эх сурвалж мөн юм. Энэ зурагт нийслэл хүрээний хүний нүдэнд харагдаж болох бүх зүйлийг зурсан байгаа юм.

-Богдын хүрээний тухайн үеийн онцлог ямар байсан гэж та судлаачийн хувьд үзэж байна вэ?

-Хотын дарга, архитектор, инженер гэж энэ үед байгаагүй. Тэгэхээр тэр үеийг уламжлалт хотын үе гэж үздэг. Гэхдээ хот тэлээд түүний ард төлөвлөлт маягийн зүйл яваад байсан байна. Энэ нь тухайн хотын үндсэн таних тэмдгээс гарч иржээ гэж ойлгогддог. Тухайн үеийн Богдын хүрээний таних тэмдэг нь Богд өөрөө байсан байна. Богд хаан хаана байна түүнээс хамаараад бусад зүйлийн байрлал нь тодорч гарч ирдэг онцлогтой.

-Энэ бол ард түмний шашин шүтлэгтэй холбоотой гэсэн үг үү?

-Шашинтай холбогдоно. Гэхдээ тухайн бүс нутгийн байгаль цаг ууртай салшгүй холбоотой. Монгол орны хувьд тэр дундаа нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод тухайн үед салхи нь гол төлөв баруун хойноосоо, баруунаасаа хойш эргэдэг байжээ.

Салхитай холбоод аваад үзэхээр Богдын байгаа газрын салхин дээр харь гаралтай, өөр шашинтай хүн байж болохгүй. Бүр хүн байж болохгүй гэсэн үзэл тухайн үед давамгайлж байсан байдаг. Богдын хүрээний зүүн урд талд нь хятадууд, оросууд байрласан байна.

Монголчууд Богдын ордонтой ойрхон байдаг ч хоймор гэдэг ойлголтоор түүнээс дээш гарч байгаагүй, дандаа доод талд нь буюу урд нь байрлаж байжээ. Ийм ийм өвөрмөц бүтэц зохион байгуулалт уламжлалт хотын зураг дүрслэлээс ажиглагддаг юм.

Мөн тухайн үеийн хүмүүс лам нар нэг дор, харчууд тусдаа, нийгмийн бүлгээрээ амьдарч хоорондоо холилдохгүй байжээ. Монголчууд хороонд хуваагдан амьдарч байсан. Гэхдээ хороо гэж нэрлэгдэж байгаа боловч хүрээний бүтцэд орж чадаагүй хороо байсан. Тухайлбал, Дарьгангын хороо цөөхөн гудамжнаас бүрдэж байсан. Гэвч хүрээний бүтцэд ордоггүй байсан байгаа юм.

Хүн амын ийм бүлэглэл нь хүрээнийхээ бүтэц болсон гэж хэлж болно. Тухайлбал, хятадуудын хамтын амьдрал нь Амгалан, Дамнуурчийн гудамж үүсгэжээ. Консулын дэнжийг оросууд бий болгосон.

-Богдын хүрээнд оросууд хятадуудын хамтын амьдралаас бий болж хүрээний бүтэц болж байсан тэр үеийнхээ онцлогийг хадгалж үлдсэн байшин барилга одоо хаана хаана байна вэ?

-Богдын хүрээ хотоос 7 сүм хийд, 15 барилга 3 хөшөө нийт 25 дурсгал үлдсэн. Бусдыг нь буулгасан гэсэн үг. Үлдсэн 7 сүм хийдийн хамгийн эртнийх нь Дамбадаржаагийн хийд 1761-1765 онд баригдсан. Уг сүмийг 2 дугаар Богдод зориулж барьсан, Улаанбаатар хотод байгаа хамгийн эртний сүм хийдийн дурсгал юм. Дараагийнх нь бол 19 дүгээр зууны эхэнд барьсан гэж үздэг, Дашчойлон хийдийн гэр дуганууд байгаа юм. Зүүн хүрээнд 30 аймаг байж байгаад 3 дуган хадгалагдан үлдсэн, түүний хоёрт нь 1990 онд Дашчойлон хийд хурал номоо сэргээсэн, эдгээр дуганы баруун талд Раднаабазарын нэрэмжит улсын цирк байгаа.

Эх дагинын сүм байна. Гандантэгчэнлин хийдийг 1838 онд 5 дугаар Богд байгуулсан байдаг юм. Дараа нь Богдын ногоон ордон 1893-1905 онд 8 дугаар Богд байгуулжээ. Мөн Дарь эхийн сүм наймаа хотод байсан, энэ хотод 7 сүм байсан түүнээс ганцхан дарь эхийн сүм одоо Амгаланд хадгалагдан үлдсэн байна. Одоо энд Дулмаалан хийд ажиллаж байгаа.

-Эх дагинын сүм яг хэзээ баригдсан юм бэ?

-Эх дагинын сүм энэ хүрээнд хамгийн сүүлд 1905 онд баригдсан 30 дахь аймаг нь байгаа юм.

-Таны яриаг сонсоод байхад, шарын шашинтай холбоотой сүм хийдүүд нэрлэгдээд байна. Тухайн үед Богдын хүрээнд иргэний зориулалттай барилга байгууламж хэр олон байсан юм бол. Түүнээс үлдсэн барилга байгууламж гэж байх уу?

-Тухайн үед оффисын зориулалтаар гэх үү, хувийн орон сууцны зориулалт, худалдаа үйлчилгээний хэлбэрээр ашиглаж байсан 15 барилга хадгалагдаж үлдсэн байдаг.

Тэдгээрийн хамгийн эртнийх нь одоо Цэргийн эмнэлгийн яг баруун талд 1905 онд баригдсан 2 давхар тоосгон барилга байгаа. Уг барилгад Монг-Эм нэртэй уламжлалт эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.

Ер нь хүрээнд баригдсан хамгийн эртний европ загварын барилга бол Консулын дэнжид 1865 онд баригдсан консул сайдын 2 давхар барилга байсан юм. Уг барилгыг Засгийн газрын тогтоолоор соёлын өвд авчихаад байхад, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хувьчилж авсан компани нь буулгаад хаячихсан, харамсалтай хэрэг болсон.

Чин ван Ханддоржийн 1913 онд баригдсан барилга хадгалагдаад үлдсэн. Ер нь 1910-аад онд баригдсан хэд хэдэн гоёмсог барилгууд бий.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байгаа 2 давхар байшин байна. Энэ бол тухайн үедээ Орос Улаан толгой гэдэг хүний пүүс гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр энэ барилга дэлгүүр худалдааны чиглэлээр 1913-1914 баригдсан гэдэг.

-Улаанбаатар нэртэй болоод Улсын нийслэлд хамгийн анх ямар барилга баригдсан байдаг вэ?

-Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлаар Үндсэн хууль батлахаас 2-3 цагийн өмнө Богдын хүрээний нэрийг өөрчлөхөөр хэлэлцэхэд маш олон нэр гарч ирээд Баатар гэдэг нэр дээр тогтжээ.

Гэтэл коминтерны төлөөлөгч Рыскулов уг нэрийг шинэ цагийн байдалд уялдуулаад улаан гэдэг үгээр тодотгоно. Шинэ цаг гэдгээ Монгол улс социализм байгуулна. Тэр социализмын бэлгэ тэмдэг улаан өнгө байх юм гэсэн тайлбар хийсэн нь Улсын анхдугаар их хурлын тэмдэглэлд үлдсэн байгаа юм. Түүний гаргасан саналыг төлөөлөгчид дэмжээд Богдын хүрээг Улаанбаатар гэж нэрлэсэн түүхтэй.

Улсын анхдугаар их хурал, Богдын хүрээг Улаанбаатар гэж нэрлэсэн 1924 онд одоогийн Улаанбаатар зочид буудлын буурин дээр байсан МАХН-ын Төв хорооны байшинд хуралдсан байдаг. Улаанбаатар хот, Улаанбаатар зочид буудал гэдэг нэрийн давхцал ийм учиртай.

Монгол Улсад 1926 онд орчин цагийн барилгын салбарын суурь болох хоршоо байгуулагджээ. Энэ хоршоо байгуулагдсанаар манай улс шинжлэх ухааны үндэслэлтэй зураг төсөл, төсөвтэй, мэргэжлийн ажилтан шинэ технологиор барилга барих ажлыг шинэ зохион байгуулалт оруулж эхэлсэн. Ингээд 1926-1931 онд Улаанбаатар хотын төв хэсэгт гол төлөв 2 давхар европ загварын барилга барьсан байдаг.

Тухайлбал, одоо Улаанбаатар галерей болоод байгаа хуучин Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн барилга 1929 онд баригдсан. Тухайн үеийн Засгийн газар байрлаж байсан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн барилга байгаа юм. Мөн 1929 онд Ленин клубийг барьсан байх жишээтэй. Дээр нь Тагнуулын ерөнхий газрын гээд барилгууд баригдсан.

Гэхдээ тухайн үед хүчтэй байсан монгол хүний толгой дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг үзэл давамгайлж байсан учир, 2 давхар барилгын нэг давхарт байгаа хүний толгой дээгүүр хүн яваад байна гэдэг утгаар маш их шүүмжлэлд өртөж байсан байдаг.

Манай уламжлалд сүм хийдийн барилгуудад 2 давхар барилга байсан. Гэхдээ тэр 2 давхарт хүн амьдарч байгаагүй. Хоёр давхар сүм хийдийн барилгын гол нь томоохон шүтээн байрлуулдаг онцлогтой байсан юм билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Г.Эрдэнэбат

Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ