ОХУ-ын ТАСС агентлагийн мэдээлснээр ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотод Оросын Буддын шашны Их сургуулийг албан ёсоор нээжээ. /https://mongold.wordpress.com/
Тус их сургууль нь Буддын шашны гүн ухаан, урлаг, түүхэн өвийг судлах дорно дахины төв болно гэж Тувагийн тэргүүн Владислав Ховалыг ярьсан байна.
Их сургууль нь Тубтен Шедруб Лин хийдийн дэргэдэх бурхан шашны хийдийн цогцолборт байрлах бөгөөд энэ нь нөгөө талаар жуулчдыг татах газар болно хэмээн үзэж байна.
Б.Болд
