Аргын тооллын 2025 оны 10 дугаар сарын 23. Пүрэв /Бадрангуй/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн намрын адаг улаан нохой сарын шинийн 2. Бархасвадь /Бадрангуй/ гараг. Хонгорцог одтой, Зургаан цагаан мэнгэтэй. Хөхөгчин үхэр өдөр.
Өдрийн наран 7 цаг 23 минутад мандаж, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй..
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!