Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх баталгаажуулалтын зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар менежментийн тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлсэн байгууллагуудад гэрчилгээ гардууллаа.
Энэ удаагийн хурлаар:
- ISO 50001:2019 стандартыг Грийн фактори ХХК,
- ISO 22000:2019 стандартыг Гацуурт хүнс ХХК,
- HACCP стандартыг Ханбренд ХХК, Гүнсарьд ХХК-иуд үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүсэнийг Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулан гэрчилгээг олгосон юм.
Олон Улсын стандартын байгууллагаас жил бүр ISO стандартын гэрчилгээний судалгааг гаргадаг. Энэ судалгаагаар ISO стандартыг хэрэгжүүлж гэрчилгээжсэн байгууллагын тоо 2,400,000 даваад байна.
ISO стандартыг хэрэгжүүлэх байгууллагуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эдгээр менежментийн тогтолцооны стандартууд чухал арга хэрэгсэл болно. Ялангуяа ISO 14001, ISO 50001 стандартуудыг аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж буй хэрэг юм.