Монгол Улс эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, тогтвортой, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ийн дэмжлэгтэй Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг” сэдэвт олон улсын үзэсгэлэн, хурлын арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Тус арга хэмжээнд Монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд тохирох эрчим хүчний шийдлүүдийг санал болгож буй дотоод, гадаадын компаниуд, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох тул эрчим хүчний компаниуд болон хэрэглэгч таныг өргөнөөр оролцохыг урьж байна.