Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. 2024 оны тавдугаар сарын 20-26-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
5 дугаар сарын 20-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эхийн алдар одон гардуулна.
5 дугаар сарын 20-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.
5 дугаар сарын 20-нд: “Монгол Улс, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 60 жил“ сэдэвт шуудангийн маркны нээлт ГХЯ-нд болно.
5 дугаар сарын 20-нд: Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Монголын музейн 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд болно.
5 дугаар сарын 20, 21-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 21-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 21-нд: “Монгол хүүхдийн хөгжлийн судалгаа-2024” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-д болно.
5 дугаар сарын 21, 22-нд: “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны ээлжит сонсгол болно.
5 дугаар сарын 23, 24-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
5 дугаар сарын 24-26-нд: “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэн 10 дахь жилдээ “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд гарна.
5 дугаар сарын 24-27-нд: "Тэнгэр" олон улсын бөөгийн фестиваль Хүй долоон худагт болно.
5 дугаар сарын 25-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа толилуулна.
Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жилийн ойн хүрээнд “Бүх нийтээр мод тарих өдөр” тавдугаар сарын турш үргэлжилнэ.
Орон нутагт:
5 дугаар сарын 21-нд: Сэлэнгэ аймгийн төвд “Ажлын байрны өдөрлөг” болно.
5 дугаар сарын 25, 26-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо Ханын хөндий хэмээх түүхэн газар 2024 оны Өсвөрийн Уулын дугуйн УАШТ болно.
Ховд аймагт МУЭ-ийн “Хавар” сэдэвт уламжлалт үзэсгэлэн гарч байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд "Бүх нийтээр мод тарих өдөр" үргэлжилж байна.
Хилийн чанадад:
Берлин хотын Friedrichstraße-200 байрны "F200" үзэсгэлэнгийн танхимд Герман, монгол уран зураачдын хамтарсан "Үүлэн хуралдай" үзэсгэлэн гарч байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор