Өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 31-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
10:00 цагт: “Блью Скай” цамхагт: Тамирчдын эрүүл мэнд, сэтгэл зүйг хөндсөн “Допинг ба эрх зүй” хэлэлцүүлэгтэй.
11:00 цагт ЭМЯ-ны үүдэнд: Гадаадад эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эрүүл мэндийн халамж, төрийн үйлчилгээ хэрэгтэй байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Мэдээллийн төвд: СХД-т нэр дэвшигч Ч.Номин хууль зөрчиж буй талаар иргэдийн төлөөлөл СЕХ-нд шаардлага хүргүүлнэ.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины Мэдээллийн төвд: “Төгс-Орд капитал” ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлэн иргэдийг хууран мэхлэн 4,5 тэрбум төгрөг луйвардсан талаар мэдээлэл хийнэ.
Өнөөдөр: Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна. "Тамхины үйлдвэрлэл, хөндлөнгийн оролцооноос хүүхдүүд, өсвөн үеийг хамгаалья" уриан дор болж байна.
-Олон улсын “Хөдөлмөрийн эмчилгээний үнэт зүйлийг хувцаалцая” II их хурал эхэлнэ. Хуралд Дэлхийн Хөдөлмөр заслын холбооны ерөнхийлөгч болон Швейцар, Япон, Хонконгийн эрдэмтэд, хөдөлмөр засалч, мэргэжилтнүүд оролцож туршлага солилцоно. Утас: 8922-2809.
СЭМҮТ-ийн удирдлага 2 жил эмч, мэргэжилтнүүдийн цалинг олголгүй, хууль бусаар хасалт хийж байгаа талаар тус эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд мэдээлнэ. Утас:8807-4737.