Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч санал өгнө гэж Нийслэлийн бүртгэлийн газраас мэдээллээ.
Сонгогчийн нэрсийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлэх юм. Энэ удаагийн сонгуулиар 800 гаруй бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллах бөгөөд 2000-гаас дээш сонгогчтой хэсгийн хороонд хоёр ажилтан ажиллах аж.
Нийслэл дэх 513 санал авах байранд 6000 төрийн албан хаагч ажиллах юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Туул