Өнөөдөр “Парис 2024” зуны 33 дугаар олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал олимпын дэвжээнд хоёр дахь ялалтаа олимпын наадмын мөнгө, хүрэл медальт, дэлхийн цогц медальт Азербайжины Мария Стадникыг 4:3-аар ялж хагас шигшээд хүч үзэхээр болов.
Монголын баг тамирчдаас "Парис 2024" олимпын 2 дахь медальтан төдийгүй анхны олимпын эмэгтэй аварга төрөхийг үгүйсгэх аргагүй юм даа. Түүний дараагийн учраа олимпын наадмын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй АНУ-ын бөх Сара Анн Хилдебранд юм.
Гэрэл зургийг Д. Нямбилэг