Өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 07-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00-11:30 цагт АТГ-т: НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигыг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт бага хурал зохион байгуулж байна.
Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Авлигын хэрэгтэй холбоотой менежментийн хувьчлалыг хүчингүй болгохоор ТӨБЗГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн талаар “Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга, “Оном” сургуулийн захирал Д.Наранбаатар хуульчдын хамт мэдээлэл хийнэ.
Энэ өдрүүдэд: Олон улсын хүүхдийн спортын 10 дугаар наадам Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Өнөөдөр: Ховд аймгийн Цэцэг, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Номгон сумын 100 жилийн ойн баяр наадам болно.
Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн төвд: "Орхоны хөндийн адуучдын баяр" болно.
Энэ өдрүүдэд: Францын нийслэл Парис хотноо Зуны олимпын 33 дугаар наадам үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!