"УБ аялагч" клубийн авиралтын баг 2024.08.09-ний өдрийн орон нутгийн цагаар 08:41 минутад Памирын нурууны оргилуудын нэг болох Исмоил Сомони (Коммунизма) хайрханд (дтд 7495 м) амжилттай гарч клубийн тугаа цэнгүүлсэн байна.
Мөн тухайн өдрийг орон нутгийн цагаар 12:35 минутад үндсэн отог дээрээ бууж ирсэн биеийн байдал тун сайн байгаа юм байна.
Исмоил Сомони (Коммунизма) хайрханд (дтд 7495 м) амжилттай гарсан уулчид 17-ны бямба гаргийн 20.40 цагт УБ-т ирэх юм байна.
Тодруулбал, УБ аялагч клубийн уулчин Ганзориг, Э.Уранболор нар 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн орон нутгийн цагаар 08:41 минутад Памирын нурууны оргилуудын нэг болох Исмоил Сомони (Коммунизма) хайрханы (дтд 7495м) оргилд гарчээ.
Мөн 2024 оны 7 дугаар сарын 22-ны орон нутгийн цагаар 10:50 минутад Памирын нуруу Корженевской (7105м) оргилд амжилттай гарсан билээ.
Ташрамд дуулгахад,Э.Уранболор Монголоос гарч байгаа анхны эмэгтэй уулчин болж байгаа юм байна.
Эх сурвалж: UB Hiking Club / Улаанбаатар аялагч клуб /