Монополын эсрэг газраас Агентлагийн даргын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай удирдамжтай хяналт, шалгалтыг нийслэлийн нутаг дэвсгэрт хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг хамруулан эхлүүллээ.
Удирдамжийн хүрээнд тухайн үйлчилгээ эрхлэгчид нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт, шалгалт хийж байна.
Өнөөдрийн байдлаар ЭДКС ХХК, Нарта ХХК, Юни сервис девлопмент ХХК /Shoe's love/, Тунамал алт ХХК, Метро экспресс ХХК, Аз хувь ХХК /VIP Dry clean/ зэрэг нэр бүхий хими цэвэрлэгээний газруудыг хамруулан хэрэглэгчийг үнэн бодит мэдээллээр хангаж буй эсэх, санал гомдол шийдвэрлэлтийн нөхцөл байдалтай танилцаж, илэрсэн зөрчилд холбогдох баримт материалыг цуглуулан хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.
Хими цэвэрлэгээний үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт, шалгалтын ажил үргэлжилж байгаа тул хэрэглэгч та бүхний гомдол, санал, мэдээллийг Монополын эсрэг газрын 115 тусгай дугаарт ирүүлнэ үү.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!