Монополын эсрэг газрын даргын урилгаар хүрэлцэн ирсэн Европын өрсөлдөөн зохицуулалтын зуны сургалт, бага хурал (CRESSE)-ыг үүсгэн байгуулагч, хүндэт профессор Яннис Кацоулакосыг агентлагийн дарга Б.Билгүүн өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр тал цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Агентлагийн дарга Б.Билгүүн Монгол Улсын өрсөлдөөн, зохицуулалтын бодлогын өнөөгийн байдал, Монополын эсрэг газрын үйл ажиллагааг танилцуулж, CRESSE-ийн богино болон урт хугацааны сургалтуудад албан хаагчдаа сургаж, ур чадварыг дээшлүүлэх нь манай улсын өрсөлдөөний бодлого, зохицуулалтын хөгжилд өндөр хувь нэмэр оруулна гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: ШӨХТГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!