Өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 30-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
8:30 цагт Төрийн ордонд: Монголын орчуулагчдын анхдугаар чуулган болно.
11:30 цагт 10 дугаар хорооллын "Тоёота"-гийн авто зогсоол дээр: Дэлхийн банкны санхүүжилтээр орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглоон 20 автомашиныг хүлээлгэн өгнө. Утас: 96121060, 89119482, 91108333
12:00 цагт "Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Ээжүүд эмэгтэйчүүдийн төлөөлөл Бидний хүүхдүүд эрх баригчдын тоглоом биш. “Ээжүүд ээ! Үрсийнхээ дархлааг монгол өв уламжлалаар өөрсдөө хамгаалъя, хариуцъя” сэдвээр “ хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99790206, 80190070
Монголын Үндэсний музейд: "Цайны их зам" үзэсгэлэн 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!