ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 1 /NHK/. Мягмар гарагт парламентад болсон санал хураалтаар Японы хууль тогтоогчид Шигэрү Ишибаг Ерөнхий сайдаар томиллоо. Ишибагийн удирдсан Либерал-ардчилсан нам /ЛАН/ парламентын дээд болон доод танхимд олонх болж буй эвслийг тэргүүлж байгаа юм.
Өдгөө 67 настай Ш.Ишиба Батлан хамгаалахын сайд зэрэг хэд хэдэн албан тушаалыг хашиж байснаас гадна ЛАН-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байжээ. Ерөнхий сайдын албан тушаалаасаа бууж буй Фүмио Кишида улс төрийн хандивын дуулианы улмаас ЛАН-ын даргад дахин нэр дэвшихгүй гэдгээ наймдугаар сард мэдэгдсэн юм.
Өнгөрсөн баасан гарагт ЛАН-ын даргын сонгуульд ялсан Ш.Ишиба мягмар гаргийн орой шинэ Засгийн газрыг албан ёсоор бүрдүүлнэ. Дараа нь тэрбээр хэвлэлийн бага хурал хийж тэргүүлэх чиглэлүүдээ танилцуулж, Засгийн газрын анхны хуралдаанаа хийх ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Э.Хулан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!