Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 2-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.00 цагт “Туушин” зочид буудалд: "Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлох нь” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 8602-1029.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах нь” форум зохион байгуулна.
09:00 цагт Налайхын аэродром буюу нисэх онгоцны талбайд: Монгол Улсын БХЯ-нд цэргийн техник хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 9974-9024
10:00-14:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороод хуралдана.
Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00-14:00 цагт МҮХАҮТ-д: “Зөвшөөрлийн тухай хуулиар олгож буй тусгай болон энгийн зөвшөөрөл шинээр авах, сунгуулахад тулгарч буй асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно. Утас: 9910-7371.
Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд: “Mining Week & MinePro-2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулган эхэлнэ. Утас: 9572-4747.
УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн хөшөөнд: МоАХ болон улс төрийн намуудын төлөөлөл цэцэг өргөж хүндэтгэнэ.
11:00 цагт “Рамада” зочид буудалд: Хүний эрхийн төлөв байдлын талаар зөвлөмж хэлэлцүүлэг болно. Утас: 8097-9191.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Монгол Улсын иргэн Ган-Очир Франц улсад хоригдсон талаарх шүүхийн шийдвэрийг танилцуулна.
14:30 цагт УДЭТ-т: Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн талаар хэвлэлийн бага хуралтай.
“Кемпински” зочид буудалд: АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын тэнхимийн 70 жилийн ойд зориулсан хоёр дахь өдрийн үйл ажиллагаа эрдэм шинжилгээний хурал, хүүхдийн эмч нарт зориулсан сургалтаар үргэлжилнэ.
Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд: Чингэлтэй дүүргийн номын баяр болно.
Тажикстаны нийслэл Душанбе хотод: Жүдо бөхийн залуучуудын ДАШТ эхэлнэ. Монгол Улсаас 14 бөх барилдана.