Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө: "Эрчим хүч үйлдвэрлэгч иргэд" уриатай хөдөлгөөнийг гэр хороололд өрнүүлж, иргэд хашаандаа нарны эрчим хүч үйлдвэрлэж, илүүдэл эрчим хүчээ төвийн сүлжээнд борлуулах боломжийг бүхий л талаар дэмжинэ.
Мөн "Гэр хороолол болон орон сууцны халаалтыг цахилгаан эрчим хүчээр халаах технологийг дэмжиж эх үүсвэрийн тодорхой хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр хангана" гэж тусгасан билээ.
Өнөөдөр Засгийн газраас эрчим хүчний үнийг чөлөөлж, өвлийн улирал айсуй энэ цаг мөчид иргэд, ААН-ийн цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, амьдралын өртөг энэ хэмжээгээр өсөж буй нөхцөлд Сэргээгдэх эрчим хүч рүү хөрөнгө оруулалт хийх цаг болсон байна.
Хамгийн их нар тусдаг, хамгийн хүчтэй салхитай газар зүйн байрлалд оршдог Монгол орны хувьд өртөг багатай эрчим хүч үйлдвэрлэх нэг зам нь яах аргагүй "Сэргээгдэх эрчим хүч" юм.
Өөрийн сурч мэдсэн бүхнээ нийслэл хот, улс орныхоо төлөө зориулан агаарын бохирдлыг бууруулах гарц шийдэл, хямд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулахаар НИТХ-д нэр дэвшиж байна.
Нэр дэвшигч Баясгалангийн Онон
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!