Фүлхэм клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд ССАЖЗЯ, Монголын Хөлбөмбөгийн Холбоо/МХБХ/-той хамтран хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулна.
Сургалтад хамрагдсан 160 хүүхдээс Фүлхэм клубийн дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгож, 2025 онд Фүлхэм клубийн бэлтгэлд хамруулах болно. Энэ нь Фүлхэм клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд "Go Mongolia" Үндэсний брэндийг 2024-2025 оны Премьер лигийн улиралд албан ёсны бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, цахим хуудсаараа дамжуулж дэлхийн хөлбөмбөг сонирхогчдод сурталчилж байна.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!