НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 4 /TASS/. Өмнө нь “YouTube” платформд 15 секундийн дүрс бичлэг хийх боломжтой байсан бол одоо богино хэмжээний дүрс бичлэгийн хугацааг гурван минут болгон уртасгаж байгаагаа тус компани албан ёсны блогтоо мэдэгджээ.
Гурван минутын урттай богино бичлэгүүдийг энэ сарын 15-наас эхлэн “YouTube”-д оруулах боломжтой ажээ.
“YouTube”-ийн мэдээлснээр, бичлэгийг уртасгах талаар контент бүтээгчдээс хамгийн олон удаа хүсэлт ирүүлсэн тул тус компани богино хэмжээний дүрс бичлэгийн хугацааг нэмэгдүүлэхээр шийджээ. Гэхдээ 10 дугаар сарын 15-аас өмнө платформд байршуулсан дүрс бичлэгүүд үүнд хамаарахгүй.
Контент бүтээгчид мөн нүүр хуудсанд байрлуулах богино хэмжээний дүрс бичлэгийн тоог цөөлөх боломжтой болох ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!