Дорнод аймагт өнөөдөр “Залуу малчдын зөвлөгөөн-2024” болж байна.
Төрийн бодлого, хууль, эрх зүйн мэдээлэл танилцуулах, харилцан мэдлэг, туршлага солилцох, залуу үеэ бэлтгэх, хөдөөд ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, малын ашиг шим, үүлдэр, угсааг сайжруулах, бэлчээрийг зохистой ашиглах, эрчимжсэн мал аж ахуй, малчдын хоршоог үе төрөлжүүлэн хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх арга технологийг танилцуулж, мэдээллээр хангаж чадавхжуулах зорилготой юм.
Зөвлөгөөний үеэр хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан ахмад болон залуу малчдыг ХХААХҮЯ, аймгийн шагналаар шагналаа.
Түүнчлэн уг зөвлөгөөнөөс малчдын уялдаа холбоо, нийгмийн хариуцлага нэмэгдэж, малчдад үзүүлэх эрүүл мэндийн болон ахуйн үйлчилгээг нэмэгдүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсаа, эрүүл мэндийг сайжруулах, бэлчээрийг зохистой ашиглах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг тодорхой болгон нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зэрэг үр дүнг хүлээж байна гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!