Өнөөдөр "Чихрийн шижинтэй тэмцэх өдөр" тохиож байна. 2024 онд “Чихрийн шижин ба сайн сайхан байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн чихрийн шижингийн холбооны 2024 оны судалгаагаар чихрийн шижинтэй хүмүүсийн 63 хувь нь чихрийн шижинтэй холбоотой хүндрэлүүдээс айх айдас нь тэдний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг, 36 хувь нь чихрийн шижингээс үүдэлтэй хямралд өртдөг, 28 хувь нь өөрсдийн нөхцөл байдлыг хүлээж зөвшөөрч чаддаггүй гэсэн судалгаа гарсан.
Та чихрийн шижингийн эрсдэлээ үнэлнэ үү.
Мөн таны ойр дотны хүмүүс чихрийн шижин өвчний эрсдэл байгаа эсэхэд анхаарал тавьж эрсдэлээ үнэлэхэд нь туслаарай.
Хэрэв эрсдэлийн үнэлгээ:
5> бол та эрүүл амьдралын хэв маягаа хэвшүүлээрэй.
5≤ бол та өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандаж өлөн үеийн глюкозын түргэвчилсэн шинжилгээ өгнө үү.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!