Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах хүрээнд уулзалт, сургалтыг ОБЕГ-т зохион байгуулав.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, тус хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр болон холбогдох алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр “Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах”, “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх”, “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх”, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх”, “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулах” зэрэг гадаадын зээлийн хөрөнгийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн мэдээлэлтэй танилцаж, холбогдох зөвлөгөө, мэдээлллийг өгсөн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!