1
Дараагийн үеийн бүрэн дижитал банк хэмээн тодорхойлдог М банкны удирдлагууд ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаагаа танилцуулан, хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Санхүүгийн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн давуу талаа ашиглан технологид суурилсан илүү уян хатан бас хялбар болгосон М банк нь салбаргүй, дараалалгүй, хамгийн тухтайгаар хаанаас ч банкны үйлчилгээг хурдан авах боломжийг иргэд, байгууллага, бизнесийнхэнд санал болгодог юм.
Тус банк иргэний нисэхийн салбартай ажилчдын цалин олголт, санхүүгийн зээл, хадгаламж зэрэг олон хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ уулзалтын үеэр илэрхийлэв. Харин иргэний нисэхийн салбарын удирдлагуудын зүгээс тухайн банкийг сонгон үйлчлүүлэх эсэх нь М банкны менежмент, ажилтнуудын сонголтын асуудал бөгөөд салбарын ажилтнуудын орон сууц барих төсөл, иргэд олон нийтэд бизнесийнхний нүүр царайг таниулсан нисэх буудлуудын тохижилт, ялангуяа концессын гэрээгээр өгөхөөр зарлагдаад буй дөрвөн нисэх буудалд М банк оролцон хамтарч ажиллах боломж нээлттэй гэдгийг онцоллоо.