Зургийн эх сурвалж: Chinggis Warriors
#CS2 Монголын Chinggis Warriors баг XSE Pro League тэмцээнд дэд байр эзэлж 30 мянган юанийн шагнал авлаа.
Хятадын "Xinsai Esports"-оос зохиосон 170 мянган юанийн шагналын сантай "XSE Pro League Season 2" тэмцээн Чюжоу хотод боллоо.
Талбайн эзэн Хятадуудаас гадна Австрали, Дани, Монголын багуул оролцсон уг тэмцээнд Монголын "Chinggis Warriors" баг урилгаар оролцсон.
Тэд өчигдөр, тэмцээний финалд Хятадын шилдэг гурван багийн нэг "TYLOO"-д 1-3 (Anubis 3-13, Ancient 13-8, Inferno 15-19, Mirage 8-13) харьцаагаар хожигдлоо.
- Монголын ATOX баг Хятадын Rare Atom-д дахин хожигдож урьдчилсан шатнаас хасагдлаа
- The MongolZ Францын багт хожигдож дэд байр эзэллээ
- The MongolZ Туркийн багийг зоволгүй хожиж финалд шалгарлаа
Ийнхүү дэд байр эзэлснээр 30 мянган юанийн (14 сая төгрөг) шагнал авав. Харин түрүүлсэн Яан "JamYoung" Яи ахлагчтай TYLOO баг 100 мянган юанийн шагнал "XPL 2024 Final" тэмцээнд оролцох эрхийн хамт авлаа.
Тэмцээний Playoffs-т шууд уригдсан Баттулгын "Zilkenberg" Тэмүүлэн ахлагчтай Chinggis Warriors шөвгийн наймд Лиү "captainMo" Кэ, Сүн "XiaosaGe" Пен нарын "Steel Helmet" багийг 2-0 (Dust II 13-6, Nuke 13-8), хагас шигшээд Хятадын чансааг тэргүүлэгч "Lynn Vision" багийг 2-1 (Dust II 13-6, Anubis 2-13, Nuke 13-7) харьцаагаар тус тус хожиж финалд шалгарсан юм.
Эх сурвалж: gogo.mn А.Эрхэмбаяр