ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 16 /VOA/. Зенитийн пуужингийн Patriot цогцолборт зориулан Герман улсад 5 тэрбум ам.долларын өртөг бүхий 600 орчим ширхэг пуужин нийлүүлэх шийдвэрийг Төрийн Департамент дэмжин баталсан тухай Пентагон мэдээллээ.
НАТО-гийн батлан хамгаалах шинэ төлөвлөгөөний дагуу Герман улс агаарын довтолгооноос хамгаалах системийнхээ хүчин чадлыг дөрөв дахин бэхжүүлэх үүрэг хүлээсэн юм.
“Энэ удаагийн нийлүүлэлт нь одоо ба ирээдүйд учирч болзошгүй аюулыг сөрөн зогсох чадварыг сайжруулж, Германы батлан хамгаалах хүчийг бэхжүүлнэ” гэж АНУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны Агентлагийн мэдэгдэлд дурджээ.
Германд зенитийн пуужингийн Patriot систем бүхий агаарын довтолгооноос хамгаалах 36 анги нэгтгэл байсан бөгөөд Хүйтэн дайны үед тус улс Европ дахь НАТО-гийн хамгийн сайтар зэвсэглэсэн улс байсан юм. Харин Украинд 3 нэгж Пэтриот цогцолборыг нийлүүлсний дараа одоо ердөө 9 цогцолбор үлдээд байна.
Дээрх агентлагийн мэдээлснээр, пуужингууд ба дагалдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх, техникийн үйлчилгээ үзүүлэх компаниар Lockheed Martin-ийг сонгон шалгаруулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг тоймч Б.Адъяахүү