Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан, залуучуудын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Суурин зохицуулагч Тапан Мишра Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд Засгийн газрын гишүүнээр улиран томилогдсон баяр хүргэж, залуучуудын хөгжлийн чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулав.
Түүнчлэн Олон улсын байгууллагууд болон Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд залуучуудыг дэмжих хөгжлийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, Залуучуудыг соёл, спортоор дамжуулан тэдний хөгжлийг дэмжих чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа Суурин зохицуулагч Тапан Мишрад илэрхийллээ.
Эх сурвалж: ССАЖЗЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!