Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл согог заслын тасаг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 24 цагаар, харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
ТТАХНЭ-ийн Гэмтэл, согог заслын тасаг нь нийт 14 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, 30 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд:
▪️ Мөр, өвдөгний үений дурангийн мэс засал
▪️ Бүх төрлийн ясны хугарлыг хадах мэс засал
▪️ Өвдөг, түнхний үе солих мэс засал
▪️ Дээд, доод мөчдийн гэмтлийн мэс засал
▪️ Гар, сарвууны бичил мэс засал
▪️ Мэдрэл чөлөөлөх мэс засал
▪️ Яс үений мэс заслын дараах ялтас, хадаас, бэхэлгээ авах мэс засал тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Эх сурвалж: ТТАХНЭ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!