Тайландын Бангкок хотноо Азийн боксын холбоо/ASBC/-ны U-22 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний охидын шигшээ тулаанд манай улсын 4 тамирчин өрсөлдлөө.
Лхагва гараг /2023.01.25/-т болсон 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг жинд Б.Золжаргал өрсөлдөгчөө ялж Ази тивийн аваргаар шалгарч Монгол Улсынхаа Төрийн далбааг Бангкок хотын тэнгэрт мандуулан төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 66 кг жинд ОУХМ М.Цэцэгдарь Узбекистаны тамирчинтай тулалдаж шүүгчдийн саналаар ялагдал хүлээж мөнгөн медаль хүртэв.
Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д Г.Бадмаараг, 60 кг-д Т.Номин-Эрдэнэ нар дэвжээний эзэд болох Тайландын боксчидтой аваргын төлөө тулалдан шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээн мөнгөн медалийн эзэд боллоо.