Токио хотын Рёгоку Кокугикан ордонд явагдаж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Намрын тэмцээн буюу Аки башёгийн 13 дахь өдрийн /2026.09.25/ барилдааны тоймыг толилуулж байна.
Аби /М-13/ өнөөдөр Тошинофүжи Ө.Дэмиджамц /М-16/-тай учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 7 даваа, 6 унаатай болоод байна. Харин Макүүчид анх удаа дэвшин барилдсан Ө.Дэмиджамцын хувьд өнөөдөр 8 дахь даваагаа авч качигоши буюу 50 хувийн амжилтаа үзүүлж чадлаа.
Асахакурюү Р.Жамъянтогтох /М-12/ Аки башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Токихаяатэ /М-15/-тэй учраа таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар 7 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-14/ энэ өдөр Шиши /М-9/-тэй оноолт тааран барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 4 даваа, 9 унаатай болжээ.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-5/ Ёшинофүжи /М-2/-тэй учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 7 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа/М-5/ энэ өдөр Котоейхо /М-1/-той оноолт тааран барилдаж түүнд ёритаоши мэхээр унаснаар 5 даваа, 8 унаатай болов,
Комүсүби Дайэйшо энэ өдөр Фүжирёога /М-4/-тэй оноолт таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 9 унаатай болов. Харин Фүжирёога 7 даваа, 6 унаатай боллоо.
Сэкиваке Фүжинокава Аки башёгийн 13 дахь өдөр Чураноүми /М-3/-тэй барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар тэд адил 9 даваа, 4 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!