
Узбекистаны Самаркард хотноо болж буй Дэлхийн шатрын 46 дахь олимпиадын 9 дүгээр өрөгт Монголын эмэгтэй баг Болгарын багийг 2,5: 1,5 оноогоор хожив.
Манай эмэгтэй Их мастер Т.Мөнхзул (2-р ширээ) Болгарын эмэгтэй их мастер Н.Тончеваг хожиж, эмэгтэй ОУМ Б.Мөнгөнзул( 1-р ширээ), кандидат мастер Х.Баясгалан( 3-р ширээ), ОУМ, эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул нар өрсөлдөгчидтэйгээ эвийн гэрээ байгууллаа.
Манай эмэгтэйчүүд ийнхүү найман өргийн дараа 7 хожил, нэг хожигдолтой, 14 оноотойгоор дөрөвдүгээрт бичигдэж байна.
БНХАУ-ын баг долоон хожил , нэг тэнцээ, 15 оноотойгоор тэргүүлж яваа бол 2, 3-т бичигдэж буй Казахстан ( зургаан хожил, хоёр тэнцээ), Армен ( долоон хожил, нэг хожигдол) манайхтай ижилхэн 14 оноотой яваа.
Монголын эмэгтэй баг 9 дүгээр өрөгт Казахстаны шатарчидтай ухаанаа уралдуулах юм байна. Харин манай эрэгтэй баг энэ удаа Шри Ланкийн шатарчдыг 2,5:1,5 -аар хожин, таван хожил , гурван хожигдолтой болж, 47 дугаар байр руу орж ирлээ. Есдүгээр өрөгт Монголын эрэгтэй баг Венесуэлтай хөлгийн ард сууна.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
See less
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!