ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
9 минут 22 секунд

ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.12.21) хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компаний нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газар 2022 оны 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Улмаар онцгой дэглэм тогтсоноос хойш компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч, өр төлбөр үнэмлэхүй хэмжээгээр буурчээ. Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах; 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр; 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар; эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг бүрдүүлэх; иргэн нас барсан, Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.

Тогтоолын төсөлд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд оногдох хувьцааг эзэмшүүлж байхаар тусгажээ.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах, үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх зарчмыг шинэчлэн тодорхойлж, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоогийн ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж хуульчилсан.

Тогтоолын төсөл батлагдаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэдэд үе шаттай эзэмшүүлснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх зарчим хангагдах чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Ганибал нар асуулт асууж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тарааж байгаагүй бөгөөд Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд үр өгөөж нь нэмэгдсэн, Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдсэн зэрэгт үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг боловсруулсан болохыг Д.Амарбаясгалан сайд хэлж байв. Түүнчлэн төр хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гарган, ашиг, хувьцааны ногдол ашгаар аливаа төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зарцуулдаг байсныг өөрчлөх зорилтыг Засгийн газар дэвшүүлжээ. Дээрх хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой асуултад тэрбээр хариулахдаа “Төрөөс стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшиж байгаа төрийн өмчит компанийн хувьцааг үнэ төлбөргүй тараах анхны концепц гарахдаа арилжихгүй байх зорилгыг агуулсан. Хөрөнгө чинээтэй хэсэг, бүлэгт энэ хувьцаа төвлөрөхгүй байх, иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртдэг байх нь зөв хэмээн үзэж, шийдвэрлэсэн байдаг. Энэ удаагийн тогтоолын төсөл, улмаар холбогдуулан Засгийн газраас батлах тогтоолуудад хувьцаа эзэмшигч нь төрийн мэдлийн 66 хувьтайгаа дотоод бонд хэлбэрээр харилцаа үүсгэх боломжийг нээлттэй болгох зорилготой байгаа” гэлээ.

Гишүүдийн тодруулсны дагуу тус компанид Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат дараах мэдээллийг өгөв. 2023 оны III улирлын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө 19.3 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж. Өр төлбөрийн тухайд 2022 оны 10 дугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол 2023 оны III улирлын байдлаар 3.2 их наяд төгрөг болжээ. Урьдчилж олсон орлого буюу 603 сая ам.долларыг 2023 оны 09 дүгээр сард бүрэн барагдуулжээ. Иймд борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын шалгалт оруулаад байгаа бөгөөд хувьцааны 34 хувийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Одоогийн байдлаар тус компанид нууц болон нууцын зэрэглэлтэй ямар нэг гэрээ байхгүй гэдэг мэдээллийг бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өглөө.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд баялгийн менежментийг сайжруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж үр ашигтай ажиллуулах, улмаар иргэдэд хувьцааны ногдол ашгийг олгохтой холбоотой саналууд хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог бодитой болгож "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжтой болгох, иргэний өмч болох эзэмшлийн хувьцаагаа өвлүүлдэг байх зохицуулалтын талаар судлах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Байнгын хорооны хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 58.8 хувь нь дэмжив. Иймд Эдийн засгийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ГССҮТ: ISO 9001:2015 стандартын гэрчилгээгээ авлаа

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна
Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө