2020 он: Стандартыг анх удаа цахимаар худалдаж эхлэв
Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд Монгол улсын үндэсний стандартын мэдээллийг түгээх, хүртээмжтэй байдлыг хангах зорилтыг 21 аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн салбар сангийн мэргэжилтнүүд хариуцан гүйцэтгэдэг.
Энэ зорилтын хүрээнд стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн нэгдсэн сангийн хадгалалт, хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, 2007 оноос эхлэн www.estandart.gov.mn цахим хуудсыг ажиллуулж байна. Цахим үйл ажиллагаа өргөжихийн хэрээр 2020 оноос эхлэн стандартыг цахимаар худалдах үйлчилгээгээ өргөжүүлсэн билээ.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /
Эх сурвалж: СХЗГ