Хорватын нийслэл Загреб хотод энэ жилийн анхны чансааны оноо өгөх тэмцээн болох “Загреб Опен” эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн зургаан жинд аваргууд тодорлоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр түрүүллээ.
Тэрбээр Пуэрто Рико улсын тамирчин Жозеф Силваг 11:4, Азербайжаны Алиаббас Рзазадег цэвэр ялж, финалд шалгарсан.
Алтан медалийн төлөө Украины Андрей Джелептэй барилдаж, 9-2-оор давамгайлан, түрүүллээ.
2021 оноос хойш тэмцээнд оролцоогүй байсан Э.Бэхбаяр ийнхүү 3 жилийн дараа оролцсон эхний тэмцээндээ шууд тэргүүлж байгаа нь энэ юм.
57 кг
1. Аман (Энэтхэг)
2. Ванхао Зу (Хятад)
3. Гиорги Вангелов (Болгар)
3. Мухаммет Каравус (Турк)
61 кг
1. Э.Бэхбаяр (Монгол)
2. Андрей Джелеп (Украин)
3. Алиаббас Рзазаде (Азербайжан)
3. Нураддин Новрузов (Азербайжан)
65 кг
1. Вазген Теванян (Армени)
2. Рахман Амузадхалили (Иран)
3. Аббас Эбрагимзаде (Иран)
3. Жозеф Маккена (АНУ)
70 кг
1. Акакий Кемертелидзе (Гүрж)
2. Георгий Елбакидзе (Гүрж)
3. Дуглас Запф (АНУ)
74 кг
1. Жейсон Нольф (АНУ)
2. Хоссейн Абузари (Иран)
3. Жабраил Гажиев (Азербайжан)
3. Мурад Курамагомедов (Унгар)
86 кг
1. Магомед Рамазанов (Болгар)
2. Азамат Даулетбеков (Казахстан)
3. Евсем Швелидзе (Гүрж)
3. Чендлер Марстеллер (АНУ)
Эх сурвалж: UB.LIFE М.Сугар-Эрдэнэ