Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 2024 оны гуравдугаар сарын 25-31-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
3 дугаар сарын 25-нд: НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болно.
3 дугаар сарын 25-нд: “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, асуудал, шийдэл” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
3 дугаар сарын 25-нд: ЖАНЦАННОРОВ сан, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр хамтран хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын тоглолтыг Соёлын төв өргөөнд толилуулна.
3 дугаар сарын 25-нд Төрийн ордонд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.
3 дугаар сарын 26-нд МҮХАҮТ-д: Сангийн яам, татвар, гааль, ШӨХТГ-ын удирдлага, төлөөлөл оролцсон“НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэгтэй.
3 дугаар сарын 26, 27-нд Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
3 дугаар сарыy 27-нд Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаанболно.
3 дугаар сарын 28-нд Мишээл экспо төвд: “Улаанбаатар барилга-2024” олон улсын үзэсгэлэн 19 дэх жилдээ болно.
3 дугаар сарын 28, 29-нд Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
3 дугаар сарын 30-нд Steppe Arena- Мөсөн ордонд: “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркчдийн тоглолт болно.
Орон нутагт:
3 дугаар сарын 28-29-нд Завхан аймагт: МСНЭ, Завхан аймгийн ЗДТГ хамтран баруун бүсийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулна.
3 дугаар сарын 25, 26-нд Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгад: Тус чуулгын шинэ уран бүтээл, ардын дууг өвлүүлэн сурталчлах, орчин цагийн этник урсгалтай хослуулан найруулсан “Өвлөх аялгуу” тоглолт болно.
3 дугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа: ХДТ-ын хамт олон Олон Улсын театрын өдрийг тохиолдуулан ОХУ-ын Буриад Улсын СГЗ зохиолч Ш.Цэрэнгийн "Будамшуу" эмгэнэлт инээдмийн жүжгийг толилуулна.
3 дугаар сарын 29-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод: Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "Цахимд хэвшье" үйл ажиллагааг зохион байгуулна.
3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 1-нд Орхон аймагт: Хойд бүсийн чуулган болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор